Мэдээ

БОКСЫН “УВС НУУР” КЛУБЫН НЭЭЛТ БОЛНО.

БОКСЫН “УВС НУУР” КЛУБЫН НЭЭЛТ БОЛНО.
Мэдээ
Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр аймгийн спортын ордон мэргэжлийн боксын иж бүрэн рингтэй боллоо. 2019 оны 11-р сарын 07-ны өдөр Увс аймгийн спортын ордонд боксын “Увс нуур” клубын нээлт болно.
Нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин МУГЖ Б.Батбаатар болон МҮОНРТВ-ийн Спортын сувгийн зураглаач сэтгүүлчдийн баг хүрэлцэн ирлээ.
Увс аймгийн хүүхэд залуучууд 2019 он гарсаар таеквондогийн төрлөөр Ази тивээс -16, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 33 медаль хүртсэн. Ийнхүү тулааны спортод цахиур хагалах, хүүхэд залуусын өөрийгөө хөгжүүлэх, их спортод амжилт үзүүлэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.