Мэдээ

ОЛИМПИЙН ЗӨВЛӨЛИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ УВС АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

ОЛИМПИЙН ЗӨВЛӨЛИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ УВС АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Мэдээ
Сургалтын үйл ажиллагаанд Монголын үндэсний Олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, "Аварга" дунд сургуулийн захирал А.Элбэг, МҮОХ-ны олимпизмийн боловсрол, сургалт хариуцсан мэргэжилтэн З.Гомбодорж тэргүүтэй зочин багш нар оролцлоо.
“Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааны танилцуулга, ач холбогдол, Олимпизмийн үзэл санаа, Биеийн тамир спортын шинжлэх ухааны хөгжил, Биеийн тамирын багшийн сурган хүмүүжүүлэх, судалгаа шинжилгээний арга зүйн өөрчлөлт хөгжлийн талаар хэлэлцэж буй уг сургалтад Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн Олимпийн зөвлөлийн удирдах ажилтнууд болон Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулийн бүх биеийн тамирын багш нар хамрагдлаа. Сургалтын үеэр МҮОХ-ны ЕНБ дарга Э.Бадар-Ууган Увс аймгийн Мюнхень олимпын зөвлөлийн Тэргүүн Д.Төрмөнхөд “Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааны цомыг гардууллаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.