Мэдээ

“АЛЬПИНИАД-2019” уулчдын нэгдсэн цугларалт

“АЛЬПИНИАД-2019” уулчдын нэгдсэн цугларалт
Мэдээ
Монголын уулчдын нэгдсэн холбооноос Увс аймгийн Тариалан сумын нутагт “АЛЬПИНИАД-2019” уулчдын нэгдсэн цугларалтыг зохион байгуулж байна.
Хархираа нурууны ноён оргил Мөст оргилд /4037 м/ авирах уулчдын цугларалтын хүрээнд
- Монгол улсын уулын спортын цол, зэрэг хамгаалах багийн техникийн авиралт
- Мөст оргил-2019 скайранингийн багийн тэмцээн
- “Мөст оргил чөлөөт авиралт”-ын төрлөөр 2019 оны 6-р сарын 10-13-ны хооронд явагдаж дүнгээ гаргах юм.
Тус тэмцээний хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, Увс аймгийн ЗДТГ, БТСГ, БОАЖГ, Нэгдсэн эмнэлэг, Уулын спортын Хархираа клуб, УТХГНЗ, Цагдаагийн газар, Тариалан сумын ЗДТГ ажиллаж байна. Тэмцээн 17 багийн 150 гаруй тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд Увс аймгаас Уулын спортын ОУХМ П.Сарантуяа дасгалжуулагчтай Хархираа клуб, Тариалан сумын Хархираа ТББ-ын баг тамирчид оролцож байна.
  • 18-35 насны ангилалд

 -Тэргүүн байр: Улаанбаатар аялагч клубын 1-р баг - 1 цаг 55 мин 

-Дэд байр: Увс аймаг, Тариалан сум, Хархираа ТББ - 2 цаг 02 мин 

-Гутгаар байр: Хайрхан клубын 2-р баг – 2 цаг 15 мин

 

  • 36-45 насны ангилалд

 -Тэргүүн байр: Хайрхан клуб, 1-р баг – 2 цаг 31мин

-Дэд байр: Увс аймаг, Тариалан сум, Хархираа ТББ - 2 цаг 47 мин

-Гутгаар байр: Хайрхан клубын 2-р баг - 2 цаг 49 мин

 

  • 46-аас дээш насны ангилалд

 -Тэргүүн байр: Увс аймаг, Тариалан сум, Хархираа ТББ – 3 цаг 03 мин

-Дэд байр: Улаанбаатар аялагч клуб, Дөл, Норжинпагма, Амарсайхан 3 цаг 04 мин

-Гутгаар байр: Хайрхан клубын 1-р баг -3 цаг 15мин

 

  • Чөлөөт авиралт

 -Далайн түвшнээс дээш 4037 метрт орших оргилд чөлөөт авиралтаар 117 хүн амжилттай авиралт хийлээ.

 

  • Техникийн авиралт

 Цол зэрэг хамгаалах авиралтыг өмнө нь хүн гарч байгаагүй оргилд хийх нийт 6 баг бүртгүүлснээс цаг агаарын гэнэтийн хүндрэлээс шалтгаалан 4 баг буцаж, 2 баг техникийн авиралтыг амжилттай гүйцэтгэн, оргилд гарч 4 хүн спортын мастерын болзол хангав.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.