Мэдээ

"ЭРҮҮЛ АГААР-ИДЭВХТЭЙ АМРАЛТ" БҮХ НИЙТИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

"ЭРҮҮЛ АГААР-ИДЭВХТЭЙ АМРАЛТ" БҮХ НИЙТИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО.
Мэдээ
Увс аймгийн ЗДТГ, Улаангом сумын ЗДТГ, аймгийн БТСГазар хамтран "Эрүүл Агаар-идэвхтэй амралт" бүх нийтийн өдөрлөгийг Чандмань Улаан-Ууланд зохион байгууллаа.
Тус арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Батжаргал, БТСГ-ын дарга Б.Ганболд нар нээж хүн бүр идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хэвшил болгон эрүүл мэнддээ санаа тавихыг уриаллаа.
Өдөрлөгийн хүрээнд уулын оргил булаалдах, багийн буухиа тэмцээн, цасны сумо, цасаар олимпын цагираг бүтээх зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулагдаж 20 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцон хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Цасны сумо
Эрэгтэй
1-р байр Ц.Янжив Онцгой байдлын газар
2-р байр Б.Эрхэмбаяр ХХААГ
3-р байр Н.Ганзориг Гааль
Эмэгтэй
1-р байр С.Оргилмаа Мэргэжлийн хяналт
2-р байр Н.Отгонтөгс Онцгой байдал
3-р байр Б.Дуламжав 2-р сургууль
Уулын оргил булаалдах
Эрэгтэй
1-р байр Ц.Буянтогтох ЦТСүлжээ ХХК
2-р байр Д.Буянтогтох ЦТСүлжэа ХХК
3-р Б.Амгалан (хувиараа)
Эмэгтэй
1-р байр Н.Оюумаа 5-р сургууль
2-р байр Э.Энхзаяа 5-р сургууль
3-р байр А.Мөнхгэрэл 5-р сургууль
Багийн буухиа гүйлт
1-р байр Онцгой байдлын газар
2-р байр Эрүүл мэндийн газар
3-р байр Нэгдсэн эмнэлэг
Хээрийн цайны амт
1-р байр Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасаг
2-р байр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
3-р байрыг 3-р сургууль тус тус эхний байруудыг эзэллээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.