Мэдээ

УВС АЙМГИЙН СПОРТЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

УВС АЙМГИЙН СПОРТЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮД  ТОДОРЛОО
Мэдээ
Увс аймгийн спортын салбарын оны шилдгүүдийг тодруулах "Алтан-Од" ёслол Таван-Од ресторанд боллоо.Тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн спортын салбарын хамт олонд Аймгийн БТСГ-ын дарга Б.Ганболд мэндчилгээ дэвшүүлж баяр хүрэглээ.
Тус арга хэмжээний үеэр спортын мастер, дэд мастерын болзол хангасан тамирчдын цол тэмдгийг гардуулахаас гадна Биеийн тамир спортын газрын болон олимпийн хорооны шагналаар олон хүнийг шагнаж урамшууллаа. Мөн энэ үеэр Аймгийн БТСГазар оны шилдэг ажилтанаа шалгаруулж, аз нь алгандаа гийсэн олон азтанууд тодорч, шагналын хур буусан үдэш байлаа.
"Алтан-Од" ёслолын арга хэмжээ нь анх 2008 оноос эхэлсэн бөгөөд өнөө жил 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа, "Алтан-Од" немнацыг өмнө нь найман төрлөөр шалгаруулдаг байсан бол өнөө жил 11 төрлөөр шалгарууллаа.
🏆 Оны шилдэг багаар А.Болормаа тэргүүтэй Ширээний теннисний холбоо
🏆 Оны шилдэг биеийн тамирын багшаар Цогцолбор 1-р сургуулийн биеийн тамирын багш Б.Пүрэвсүрэн
🏆 Оны шилдэг өсвөрийн эрэгтэй тамирчнаар Цогцолбор 2-р сургуулийн сурагч, Чөлөөт бөхийн тамирчин М.Гантогтох
🏆 Оны шилдэг өсвөрийн эмэгтэй тамирчнаар Цогцолбор 1-р сургуулийн сурагч хөнгөн ателтикийн тамирчин Б.Буяндэлгэр
🏆 Оны шилдэг спортын холбоогоор С.Баяржаргал тэргүүнтэй Сагсан бөмбөгийн холбоо
🏆 Оны шилдэг тамирчнаар "Ойрадын хүч" клубын тамирчин Б.Тэмүүжин
🏆 Оны шилдэг дасгалжуулагчаар Тэс сумын ЕБ-ын сургуулийн биеийн тамирын багш Б.Баттулга
🏆 Оны шилдэг спортын зүтгэлтнээр "Баруун-Од" клубын дасгалжуулагч Я.Лхагваа.
🏆 Оны шилдэг шүүгчээр ЕБ-ын 6-р сургуулийн биеийн тамирын багш Д.Гомбожав
🏆 Оны шилдэг ивээн тэтгэгч байгууллагаар С.Сайнбаяр захиралтай "Келсо центр" ХХК
🏆 Оны шилдэг спортыг дэмжигч байгууллагаар Спортын төрөлжсөн сургалттай ЕБ-ын 5-р сургууль тус тус шалгарлаа.
Хүүхдийн спортын наадамд хүүхдүүдээ амжилттай оролцуулсан Улаангом сумын "Ойрадын хүчтэн" клуб Улсын хэмжээнд шилдэг клубаар шалгарлаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.