Мэдээ

Үндэсний Бөх

Үндэсний Бөх
Мэдээ
СУМЫН НАЧИН Ж.ОЧИРБАТ ТҮРҮҮЛЖ СУМЫН ЗААН БОЛЛОО.
______________________________________________
Тулган төрийн 2228, Их монгол улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан Улаангом сумын Үндэсний бөхийн цол, чимэг олгох 64 бөхийн барилдаан Увс аймгийн бөхийн өргөөнд боллоо. Тус барилдааны түрүү бөхөөр Өлгий сумын харъяат Жаргалын Очирбат шалгарч "Сумын заан" цол хүртсэн бол Үзүүрт Тэс сумын харъяат урд жилийн түрүү бөх Ганболдын Баянмөнх шалгарч чимэг нэмлээ. Их шөвөгт Тэс сумын харъяат сумын заан Б.Пүрэвжав, Цагаанхайрхан сумын харъяат залуу бөх Мөнх-Оргил нар шалгарлаа.
Барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг Аймгийн БТСГ-ын дарга Б.Пүрэвгончиг, Улаангом сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Ганцогт, Засаг дарга Ц.Гантөмөр нар гардуулаж баяр хүргэлээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.