Мэдээ

БИДНИЙ ИРЭЭДҮЙ" ӨСВӨР ҮЕИЙН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО.

БИДНИЙ ИРЭЭДҮЙ" ӨСВӨР ҮЕИЙН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО.
Мэдээ
Увс аймгийн Хяргас сумын харьяат сагсан бөмбөгийн ОУХМ, Улсын шүүгч, Ванчигийн Төмөрбаатарын нэрэмжит "БИДНИЙ ИРЭЭДҮЙ" өсвөр үеийн сагсан бөмбөгийн тэмцээн Увс аймгийн спортын ордонд 2019 оны 11-р сарын 29-ээс 12-р сарын 01-ны хооронд болж өндөрлөлөө. Тус тэмцээн нь өнөө жил хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд аймгийн төвийн ЕБС-иуд, сум, клубын нийт 67 багийн 670 гаруй тамирчид өрсөлдөж 12-15, 16-18 насны ангилалд шилдгүүдээ тодрууллаа.
Тус тэмцээнийг Аймгийн БТСГазар, Аймгийн Сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгууллаа.
Хаалтын үйл ажиллагаа буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Аймгийн БТСГ-ын дарга Б.Ганболд, Аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн С.Баяржаргал, В.Төмөрбаатарын хүү Т.Гал-Ариус тэргүүтэй хүндэт зочид оролцож шагнал гардуулж медальт байранд шалгарсан баг тамирчидад баяр хүргэж амжилт хүслээ. Мөн Т.Гал-Ариус аавынхаа Швейцарь улсаас явуулсан гарын бэлгийг БТСГ-ын дарга Б.Ганболд, ахмад багш Долгоржав Аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн С.Баяржаргал болон Тэмцээнийг зохион байгуулагчидад гардуулан өгч баяр хүрэглээ.
16-18 насны хөвгүүдийн ангилалд
1. Алтан медалийг А.Сумъяабазар ахлагчтай /Увс нуур/ баг
2. Мөнгөн медалийг Э.Зулбилэг ахлагчтай /Цогцолбор-2/
3. Хүрэл медалийг Н.Мөнхтөр ахлагчтай /Мөнгөн цагариг/
16-18 насны охидын ангилалд
1.Алтан медалийг Ж.Мөнхзул ахлагчтай /Наранбулаг/
2.Мөнгөн медалийг Б.Минсэл ахлагчтай/Увс нуур/ клуб
3.Хүрэл медалийг Г.Солонго ахлагчтай/Цогцолбор-1/
12-15 насны хөвгүүдийн ангилалд
1.Алтан медалийг Л.Одбаяр ахлагчтай/Баруунтуруун/
2.Мөнгөн медалийг Ж.Бат-Орших ахлагчтай/Увс нуур/ клуб
3.Хүрэл медалийг Ц.Энхдалай Ахлагчтай/Мөнгөн цагариг/ клуб
12-15 насны охидын ангилалд
1.Алтан медалийг Цагаанхүү ахлагчтай/Өмнөговь/
2.Мөнгөн медалийг Цэцэнпил ахлагчтай/4-р сургууль/
3.Хүрэл медалийг Алимаа ахлагчтай/Увс нуур/ клуб
Шилдэг тамирчиндаар:
Бага насны ангилалд
Л.Одбаяр /Баруунтуруун/ хөвгүүд С.Болортуяа /Өмнөговь/ охид
Ахлах насны ангилалд
Өсөхбаяр /Увс нуур/ клуб Хөвгүүд
Мөнхзул /Наранбулаг/ охид
12-15 насны охидоос
Шилдэг төвийн тоглогч С.Энхцэцэг /6-р сургууль/
Шилдэг хүчний довтлогч У. Намуунзаяа /Өмнөговь/
Шилдэг хамгаалагч Б.Дэжидмаа /4-р сургууль/
Шилдэг довтлогч Р.Алимаа /Увс нуур/
Шилдэг холбогч Б.Цэцэнпил /4-р сургууль/
12-15 насны хөвгүүдээс
Шилдэг төвийн тоглогч Г.Зоригтдэлгэр /Увс нуур/
Шилдэг хүчний довтлогч Чулуунбаатар /3-р сургууль/
Шилдэг хамгаалагч Мөнхбаяр /Баруунтуруун/
Шилдэг довтлогч Энхдалай /Мөнгөн цагариг/
Шилдэг холбогч Сэргэлэн/Увс нуур/
16-18 насны хөвгүүдээс
Шилдэг төвийн тоглогч Н.Мянганбаяр
Шилдэг хүчний довтлогч О.Чулуунбаатар А.Дөлгөөн /1-р сургууль/
Шилдэг хамгаалагч Н.Билгүүн /Увс нуур/
Шилдэг довтлогч Д.Бумбаяр /2-р сургууль/
Шилдэг холбогч Гүндалай /Мөнгөн цагариг/
16-18 насны охидоос
Шилдэг төвийн тоглогч Буянтогтох/Наранбулаг/
Шилдэг хүчний довтлогч Б.Өнөржаргал /Увс нуур/
Шилдэг хамгаалагч Э.Маралмаа /1-р сургууль/
Шилдэг довтлогч Өнөрбуян /Өмнөговь/
Шилдэг холбогч Б.Минсэл /Увс нуур/
Нийлбэр дүнгээр
1-р байр Цомын эзнээр Спортын мастер Я.Бат-Орших, Б.Билгүүн дасгалжуулагчтай Увс Нуур клубын баг
2-р байр Тогтохжаргал дасгалжуулагчтай Өмнөговь сумын баг
3-р байр Спортын дэд мастер З.Отгонзаяа, Ч.Гантөгс дасгалжуулагчтай Улсын тэргүүний ЕБ-ын 1-р сургуулийн баг тамирчид тодорлоо.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.