Мэдээ

Б.БАЯНМӨНХ АЙМГИЙН АРСЛАН БОЛЛОО.

Б.БАЯНМӨНХ АЙМГИЙН АРСЛАН БОЛЛОО.
Мэдээ

Увс аймгийн цол олгох 128 бөхийн барилдааныг Увс аймгийн Үндэсний бөхийн холбоо, Биеийн тамир, спортын газар хамтран халдвар хамгааллын дэглэмээ баримтлан амжилттай зохион байгууллаа. Тус барилдаанд аймгийн арслангаас доош цолтой 128 бөх уран мэхийг уралдуулан барилдахад Тэс сумын харъяат "Увс нуур" дэвжээ, "Хошт эрэг" ХХК-ийн бөх аймгийн харцага Баянбилэгийн Баянмөнх долоо давж түрүүлэн "Аймгийн арслан" цол хүртсэн бол Үзүүрт Давст сумын харъяат ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо, "Тун мэнд" ХХК-ийн бөх аймгийн арслан Баасанжавын Сэр-Од үлдэж чимэг нэмлээ. Их шөвөгт Тэс сумын харъяат "Хилчин" спорт хороо, "Увс нуур" галын бөх аймгийн заан О.Түмэн, Малчин сумын харьяат цэргийн начин Т.Батсүрэн нар шалгарч чимэг нэмлээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.