Мэдээ

А.МӨНХБАТ, Д.СЭЛЭНГЭЭ НАР МОНГОЛЫН БАГИЙН ТУГЧААР СОНГОГДЖЭЭ.

А.МӨНХБАТ, Д.СЭЛЭНГЭЭ НАР МОНГОЛЫН БАГИЙН ТУГЧААР СОНГОГДЖЭЭ.
Мэдээ
“Токио-2020” паралимпын Монголын багийн тугчаар А.Мөнхбат, Д.Сэлэнгээ нар жагсана
Япон улсын нийслэл Токио хотноо 2021 оны 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 5-нд "Токио-2020" зуны Паралимпын XVI наадмыг зoхион байгуулахад бэлэн болжээ.
Тус наадамд 168 улсын Үндэсний паралимпын хороо/ҮПХ/-ны 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Энэ удаагийн паралимпын XVI наадамд бадминтон, таэквондогийн спортын төрлөөр анх удаагаа оролцож байгаа аж.
Паралимпын XVI наадамд оролцох Монгол Улсын багийн эрэгтэй тугчаар жүдо бөхийн тамирчин Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ Аажимын Мөнхбат, эмэгтэй тугчаар байт харвааны тамирчин ОУХМ Дэмбэрэлийн Сэлэнгээ нар ажиллахаар томилогдсон билээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.