Мэдээ

ЭНХБАЯРЫН СОДНОМПИЛЖЭЭ ПАРАЛИМПИЙН АВАРГА БОЛЛОО

ЭНХБАЯРЫН СОДНОМПИЛЖЭЭ ПАРАЛИМПИЙН АВАРГА БОЛЛОО
Мэдээ

Токио-2020 паралимпийн наадам үргэлж байна. Пауэрлифтингийн -107 кг-д өрсөлдөж буй Рио-2016 наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, МУГТ Энхбаярын Содномпилжээ эхний захиалгаараа 241 кг, хоёр дахь захиалгаараа 245 кг-ийг тус тус амжилттай өргөлөө. Манай тамирчин сүүлийн оролдлогоороо 248 кг-ийг захиалж өргөсөн ч шүүгчид тооцоогүй. Гэхдээ манай тамирчин 245 кг-аар паралимпийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, паралимпийн аварга боллоо. Ийнхүү Монгол улс Токио-2020 паралимпийн наадмаас анхны аваргаа өлгийдэн авлаа. Э.Содномпилжээ паралимпод түрүүлсэн монголын хоёр дахь тамирчин болов.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.