Мэдээ

ШАГНАЛЫН ЭЗЭД ТОДОРЛОО.

ШАГНАЛЫН ЭЗЭД ТОДОРЛОО.
Мэдээ
БТСУХ-ноос зохион байгуулж буй "ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЦГЭЭЕ" аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэн хөгжүүлэх, КОВИД-19 цар тахлын хөл хорионы үед иргэдийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэн, эрүүл мэнд, биеийн дархлааг дэмжих зорилготой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар онлайн шатрын тэмцээн 2021 оны 06-р сарын 18-наас 20-ны өдрүүдэд www.lichess.org вэбсайт дээр амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.
БТСУХ, МШХ, МПШХ-ны хамтарсан цахим өргөмжлөлийг бэлэн болгонгуут холбогдох пэйж хуудсаар дамжуулан хүргэх болно.
Тэмцээнд Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгал, Хэнтий зэрэг 21 аймгийн төлөөлөл, Нийслэл хотын Баянгол, Баянзүрх, Сонгино Хайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй зэрэг 9 дүүргийн төлөөлөл, нийт 49 тамирчид гэр гэрээсээ цахимаар оролцлоо.
МШХ нь Дэлхийн Шатрын Холбооны лиценз бүхий, олон улсын болон улсын чанартай тэмцээний туршлага бүхий шүүгчдийн бүрэлдэхүүнийг томилон, анхдугаар онлайн тэмцээнийг Дэлхийн Шатрын Холбооны онлайн шатрын дүрмийг чанд мөрдүүлэн, дүрс, дуу чимээний камерын хяналт дор зохион байгуулав.
БТСУХ-ноос анхдугаар цахим тэмцээний танилцуулга болон бэлтгэл сургалт, мөн туршилтын тэмцээнийг МШХ-той хамтран 2021 оны 6-р сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулав. Тэмцээн сургалтыг zoom цахим хурлын платформ дээр явуулсан бөгөөд аймаг, дүүргийн БТСХ-ны мэргэжилтнүүд болон оролцогчид, тэдний асран хамгаалагч, гэр бүлийнхэн оролцов. Мөн МШХ-ны гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй шатарчдын Азийн тивийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний оролцогч, Дорнод аймгийн иргэн Ц.Түмэнбаяр болон бусад шатарчид өөрсдийн туршлагаас хуваалцлаа.
Тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэдийн эрэгтэй ангилал
1-р байр Хүрэлбаатар овогтой Жамбалжамц
2-р байр Соном овогтой Сундуй
3-р байр Намхайдорж овогтой Мөнхзул
Тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэдийн эмэгтэй ангилал
1-р байр Шинэбилэг овогтой Оюунбилэг
2-р байр Мижгээ овогтой Хишигбаяр
3-р байр Халтар овогтой Нямтэмүүлэн
Харааны бэрхшээлтэй иргэдийн эрэгтэй ангилал
1-р байр Мягмаржав овогтой Дэлгэрдалай
2-р байр Болдбаатар овогтой Баасанхүү
3-р байр Дашмядаг овогтой Зоригт
Харааны бэрхшээлтэй иргэдийн эмэгтэй ангилал
1-р байр Доржпүрэв овогтой Ганганцэцэг
2-р байр Дарь овогтой Налжирмаа
3-р байр Бат-Өлзий овогтой Баянтөгс
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрэгтэй ангилал
1-р байр Цэрэнжав овогтой Түмэнбаяр
2-р байр Мягмар овогтой Цагааннохой
3-р байр Батсуурь овогтой Түвшинжаргал
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эмэгтэй ангилал
1-р байр Пүрэвжав овогтой Баярцэцэг
2-р байр Дампил овогтой Баярмаа
3-р байр Луусүрэн овогтой Хонгорзул
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.