Мэдээ

“ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЦГЭЭЕ” САРЫН АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

“ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЦГЭЭЕ” САРЫН АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.
Мэдээ
Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран “Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж дадал олгох, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие бялдраа чийрэгжүүлэх, биеийн дархлааг дэмжих” зорилгоор “Дасгал хөдөлгөөн хийцгээе” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аяныг эхлүүллээ.
Тус аяны нээлтийн үйл ажиллагааг цахимаар явагдаж аймаг, дүүргийн биеийн тамир, спортын болон эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, албан хаагчид, иргэд оролцлоо.
Үйл ажиллагаанд Увс аймгийн засаг даргын орлогч С.Баяржаргал, аймгийн БТСГ-ын дарга Б.Пүрэвгончиг, Эрүүл мэндийн газрын НЭМХ-ын дарга Ц.Цэдэнбалжир нар үг хэлж, иргэдийг үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдан өөрөө өөртөө эрүүл мэндийн үнэгүй хөрөнгө оруулалт хийн, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн гишүүд бүр бие бялдраа өөрт тохирсон дасгал хөдөлгөөнөөр чийрэгжүүлж биеийн дархлаагаа дэмжихийг уриаллаа. Дасгал хөдөлгөөн хийцгээе сарын аяны нэгдсэн нээлтийн ажиллагааны үеэр Баруун бүсийн аймгуудыг төлөөлж Увс аймгийн Биеийн тамир, спортын газраас шууд холбогдон, өөрийн нутаг дэвсгэртээ зохиож буй нээлтийн ажиллагааныхаа талаарх мэдээллийг хүргэлээ. Аяны хүрээнд “Алхах-Гүйх-Дугуй” арга хэмжээ, “Иогоор хичээллэе”, “Шагайт дасгал”-ыг сурталчлах видео хичээлийн цуврал сургалт, Өсвөр насны хүүхдүүдийн дунд /6-7, 8-9, 10-11, 12-13/ гар зураг, шүлгийн уралдааныг тус бүр 06 дугаар сарын 02-30-нд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Шатрын тэмцээн”-д ашиглах www.lichess.org вэбсайт танилцуулах сургалтыг 2021 оны 06 дугаар сарын 11, 12-нд, “Идэвхтэй хөдөлгөөн ба суугаа хэв маяг” сургалтыг 2021 оны 06 дугаар сарын 14-18-нд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар онлайн “Шатрын тэмцээн”-ийг 06 дугаар сарын 18-20-нд, тус тус зохион явуулна. Зохион байгуулагчдын зүгээс Иогийн болон Шагай ашиглан хийх дасгалыг дүрсжүүлэн /видео/ бэлтгэж Биеийн тамир, спортын улсын хорооны “Биеийн тамир, спортын улсын хороо”, “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021”, “Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтэс” цахим хуудас, https://sport.gov.mn/ веб сайтад байршуулах ба иргэд өөрсдөө тухайн дасгалыг даган дуурайж, бие даан суралцах боломжийг бүрдүүлж буй нь онцлог юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.