Мэдээ

Ардын Хувьсгалын 99 жил, Увс аймаг байгуулагдсаны 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам

Ардын  Хувьсгалын 99 жил,  Увс аймаг байгуулагдсаны 95  жилийн ой, Үндэсний их баяр наадам
Мэдээ
Тулгар Төрийн 2229, Их Монгол улсын 814, Ардын Хувьсгалын 99 жил, Увс аймаг байгуулагдсаны 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр өндөрллөө.
Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх хүч сорьсноос Увс аймгийн Давст сумын харьяат "Алдар" СХ, "Увс нуур" дэвжээ "Тун мэнд" ХХК-ийн бөх сумын заан Баасанжавын Сэр-Од долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол, Тэс сумын харьяат Чөлөөт бөхийн ОУХМ аймгийн заан Хүлтээгийн Мөнхжаргал зургаа давж үзүүрлэн аймгийн заан цолоо баталлаа. Их шөвөгт Малчин сумын харьяат "Увс нуур" дэвжээ, "Хилчин" спорт хорооны бөх аймгийн заан Т.Аззаяа, Тэс сумын харьяат "Увс нуур" дэвжээ, "Уул Далайн Баялаг" ХХК-ийн бөх аймгийн начин Д.Цэнд-Аюуш нар шалгарч чимэг нэмлээ.
Тавын даваанаас :
1.У.н Ж.Алтансүх - Б.Сэр-Од с.з
2.А.з Т.Аззаяа - Г.Бандибаатар с.з
3. А.з Х.Мөнхжаргал - Ц.Саранзолбоо
4. А.х Т.Төгсжаргал - Д.Цэнд-Аюуш а.н
Зургаагийн даваа
1.А.з Т.Аззаяа - Б.Сэр-Од с.з
2.А.з Х.Мөнхжаргал- Д.Цэнд-Аюуш а.н
Долоогийн даваа
1.А.з Х.Мөнхжаргал - Б.СЭР-ОД с.з
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.