Мэдээ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГИЙН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО .

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГИЙН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО .
Мэдээ
Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй БТС-ын салбарын төрийн байгууллагуудын цахим хурал өнөөдөр салбарын цахим мэдээллийн нэгдсэн сан болон цаг үеийн бусад асуудлаар үргэлжиллээ.
Цахим хуралд Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Идеадэвэлопмэнт ХХК-ийн захирал Н.Батцэрэн нар оролцож дараах чиглэлүүдээр мэдээлэл өглөө. Үүнд:
• Мэдээллийн цахим сангийн программ хангамжийн танилцуулга
• БТС салбарт мэдээлэл технологи инновацийг нэвтрүүлэх нь
• Ковид 19 цар тахлын үеийн спортын арга хэмжээ - Цаашдын чиг хандлага сэдвээр явагдлаа.
Монгол улсын биеийн тамир, спортын тухай хууль болон бусад эрх зүйн баримт бичгийн хүрээнд БТСУХ-ны захиалгаар салбарын цахим мэдээллийн нэгдсэн санг үүсгэх, программ хангамжийг хөгжүүлэх ажил энэ оны 5 дугаар сард эхэлсэн.
Уг ажлын гүйцэтгэгчээр “Идеа дэвэлопмент” ХХК ажиллаж байгаа бөгөөд төслийн гүйцэтгэл 95%-тай байна. Энэ дагуу ирэх долоо хоногоос эхлэн харьяа байгууллагын ажилтан, алөан хаагчдын дунд сургалт зохион байгуулна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.