Мэдээ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЭЭЛЖИТ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО.

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЭЭЛЖИТ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО.
Мэдээ
Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо 21 аймаг, нийслэл, дүүргийн газар, хороодтой ээлжит цахим хурлыг өнөөдөр буюу 2020.12.09-ний өдөр зохион байгууллаа. Хуралд харьяа байгууллагын удирдлага, биеийн тамирын арга хэмжээ болон спортын тэмцээн, наадам хариуцсан хариуцсан нийт 83 албан хаагч оролцлоо.
Цахим хуралд БТСУХ-г төлөөлж Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баттулга, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан нар оролцож, салбарын 2021 оны биеийн тамир, спортын үйл ажиллагааг танилцуулсан юм. Тодруулбал:
• 2021 онд зохион байгуулагдах тэмцээн, наадам
• Спортын стандартын хэрэгжилт, хяналт
• Төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа
• Спортын сургалт, дасгалжуулалт
• Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулах тухай /зорилтот бүлэг тус бүрээр/ мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийлээ.
СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:
• БТС-ын салбарын стандарт
• Тэмцээн, наадам
• Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014, 2015 оны Өвлийн болон Үндэсний, багийн спортыг хөгжүүлэх зарлигийг хэрэгжүүлэх
• Төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа
• Дасгалжуулагчийн төгсөлтийн дараах сургалт
БИЕИЙН ТАМИРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:
• Өртөөт марафоныг үндэсний хэмжээнд зохион байгуулах
• Алхалтын өдрийг жилд 2 удаа зохион байгуулах
• Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил
• Спорт хамтлагтай хамтран ажиллах
• Иргэдийн дунд спорт аялалуудыг төрөл бүрээр нь төлөвлөх. Үндэсний хэмжээнд өглөөний дасгалыг хэвшүүлэх. Үнэгүй фитнессийн салбаруудыг байгуулах.
• Спортын клубын магадлан итгэмжлэл зэрэг үндсэн асуудлуудаар хэлэлцүүлэг хийж, харьяа байгууллагуудыг төлөвлөгөөндөө нягт тусган ажиллах чиглэл өглөө.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.