Мэдээ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО.

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО.
Мэдээ
Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо 21 аймаг, 9 дүүргийн газар, хороодтой цахим хурал зохион байгууллаа. Хуралд нийт 72 төлөөлөгч оролцож, салбарын 2021 оны төсөв, орон нутгийн Биеийн тамир, спортын байгууллагын бүтэц гэсэн 2 чиглэлд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийлээ. Цахим уулзалтанд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Адьяасүрэн нар оролцсон юм.
Биеийн тамир, спортын салбарын 2021 оны батлагдсан төсвийг Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Адьяасүрэн танилцуулсан бол аймгуудын БТС-ын газрын бүтцийн асуудлаар Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл мэдээлэл өглөө.
БТСУХ нь Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд, бие даасан бүтцээр ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор аймаг, нийслэл, дүүргийн БТС-ын байгууллагын үйл ажиллагааны жишиг бүтцийг боловсруулж байна. Энэхүү ажилд тусгах салбарын төлөөллүүдийн саналыг цахим хурлаар дамжуулан хүлээн авч, сонслоо.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.