1️⃣ Бодлого, төлөвлөлт, удирдлага
Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, стратеги төлөвлөгөөг орон нутагт хэрэгжүүлж, үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах.
2️⃣ Нийтийн биеийн тамирын хөгжил
Иргэдийн эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх орчин, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх.
3️⃣ Спортын сургалт, дасгалжуулалт
Тамирчдын бэлтгэл сургуулилтыг шинжлэх ухаанд тулгуурлан зохион байгуулж, өрсөлдөх чадвар, спортын амжилтыг дээшлүүлэх.
4️⃣ Хүний нөөц, мэргэжлийн хөгжил
Дасгалжуулагч, арга зүйч, спортын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх.
5️⃣ Төсөв, санхүүгийн удирдлага
Батлагдсан төсөв, санхүүгийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд үр ашигтай зохион байгуулах.
6️⃣ Хяналт, стандарт, хэрэгжилт
Салбарын стандарт, дүрэм журам, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх.
7️⃣ Судалгаа, мэдээлэл, цахимжилт
Статистик мэдээлэл, тайлан мэдээ боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, салбарын цахим үйлчилгээг хөгжүүлэх.
Эх сурвалж:
Төрийн захиргааны хэлтэсийн Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Х.Баяртуул
Утас: 99042439
Цахим шуудангийн хаяг: uvs@sport.gov.mn
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.