1. Бодлого, төлөвлөлт, удирдлага
Орон нутгийн онцлог, хүн амын хэрэгцээнд нийцсэн бодлого, хөтөлбөр, стратеги төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, салбарын мэдээлэл, статистик, тайлангийн цахим тогтолцоог хөгжүүлэх.
2. Нийтийн биеийн тамирын хөгжил
Иргэдэд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлж, идэвхтэй хөдөлгөөн, спортоор тогтмол хичээллэх орчин, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах.
3. Спортын сургалт, өндөр амжилт
Спортын сургалт, дасгалжуулалтыг шинжлэх ухаанд суурилан зохион байгуулж, тамирчдын өрсөлдөх чадвар болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх.
4. Төсөв, санхүүгийн үр ашигтай удирдлага
Батлагдсан төсөв, санхүүгийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд оновчтой төлөвлөж, үр ашигтай зарцуулалтыг хангах.
5. Стандарт, хяналт, хэрэгжилт
Биеийн тамир, спортын салбарын стандарт, журам, зааврын хэрэгжилтийг хангаж, хяналт шалгалтыг зохион байгуулан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх.
Төрийн захиргааны хэлтэсийн Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Х.Баяртуул
Утас: 99042439
Цахим шуудангийн хаяг: uvs@sport.gov.mn
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.