Узбекистан улсын Фергана хотноо зохион байгуулагдаж буй өсвөр үеийн бүстэй бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Увс аймгийн Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, "Мөнх Хархираа Бөх" клуб, "Шинэст Өргөө" ХХК-ийн тамирчин Цэвээний Эрдэнэсоёл эмэгтэйчүүдийн -70 кг жинд Алтан медаль хүртэж, ДЭЛХИЙН АВАРГА боллоо.
Тэрээр энэхүү түүхэн амжилтаараа Монгол Улсын эмэгтэй бүстэй бөхийн спортын анхны Дэлхийн аварга болж, эх орон, аймаг, сумынхаа нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөлөө.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.