Бүгд Найрамдах Солонгос Улсын Пүчонь хотноо зохион байгуулагдсан Шугаман бүжгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 6 орны 443 тамирчин өрсөлдөхөд Увс нутгийн тамирчид бахархам амжилтын эзэд боллоо.
төрүүлсэн түүхэн амжилтыг бүтээлээ.
Энэ бол зөвхөн медаль, өргөмжлөлийн тухай түүх биш...
Энэ бол алс баруун хязгаар Увс нутагт шугаман бүжгийн хөдөлгөөнийг өрнүүлж, олон хүний амьдралд эрүүл дадал, итгэл, мөрөөдөл түгээсэн Монгол Улсын Зөвлөх багш, НТСТ-ийн захирал Т.Тогтохбаяр болон нийт баг хамт олны уйгагүй хөдөлмөрийн бодит үр дүн юм. 

Эрхэм тамирчид нь багш, сувилагч, цэргийн алба хаагч, соёл урлагийн ажилтан, ахмад настан зэрэг олон салбарын төлөөлөл бөгөөд нас, мэргэжил үл харгалзан нэгэн зорилгын төлөө нэгдэж, Азийн тайзнаа Увс нутгийнхаа нэрийг дуурсгасан бахархлын эзэд юм. 

Энэ бол мөрөөдөлдөө үнэнч байж, хамтын хүчээр амжилт бүтээж болдгийн тод жишээ.
Халуун баяр хүргэе! 



Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.