Увс аймгийн Волейболын холбоо, аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулж буй 2026 оны Мини волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн аймгийн "СПОРТЫН ОРДОН"-д амжилттай зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд U8, U9-10, U11, U12 насны ангиллын хүүхэд багачууд оролцож, өөрсдийн ур чадвараа сорин өрсөлдөж байна. 

Энэхүү тэмцээн нь хүүхэд багачуудын волейболын спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, багийн ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэх, эрүүл амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилготой юм. 

Ирээдүйн шилдэг тамирчиддаа спортын өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.