Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярыг тохиолдуулан зохион байгуулсан хүүхдийн Үндэсний бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө.
Тус барилдаанд:
тус тус оролцож, уран мэхийг уралдуулан барилдлаа.
Хүүхдийн Үндэсний бөхийн барилдааныг Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Аймгийн Биеийн тамир, спортын газар, Аймгийн Үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгууллаа.
Арга хэмжээнд олон хүүхэд багачууд идэвхтэй оролцож, үндэсний бөхийн өв уламжлал, ёс заншлаа өвлөн таниулахын зэрэгцээ хүүхэд багачуудын бие бялдрыг хөгжүүлэх, спортоор хичээллэх идэвхийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.