Хөнгөн атлетикийн өсвөр үеийн 2026 оны Аймгийн аварга шалгаруулах тэмцээн Аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр 14:00 цагт тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо.
Тэмцээний нээлтэд Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Бадарч, БТСГ-ын Биеийн тамирын хэлтсийн дарга Х.Баяртуул, Увс аймгийн Хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Ж.Лхагвасүрэн, Хөнгөн атлетикийн холбооны нарийн бичгийн дарга, дасгалжуулагч Ж.Мягмарсүрэн нар оролцлоо.
Тус тэмцээнийг Увс аймгийн Биеийн тамир, спортын газар болон Увс аймгийн Хөнгөн атлетикийн холбоо хамтран зохион байгуулж байна.
Тэмцээнд нийт 160 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Нийт тамирчид, дасгалжуулагчиддаа спортын өндөр амжилт хүсье! 


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.