“Цүнхэг Увс” клубийн нэрэмжит 15–16 насны өсвөр үеийн волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн Увс аймгийн Спортын ордонд 2 дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр 13:00 цагт тэмцээний нээлтийн ажиллагаа болж, нээлтэд БТСГ-ын дарга Б.Бадарч, “Цүнхэг Увс” клубийн дасгалжуулагч, аймгийн өсвөр үеийн волейболын шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбилэг, аймгийн өсвөр үеийн волейболын шигшээ багийн дасгалжуулагч Э.Тэмүүжин, “Увс Легаси” клубийн дасгалжуулагч Б.Билгүүн нар оролцлоо.
Тус тэмцээнийг Биеийн тамир, спортын газар, Увс аймгийн Волейболын холбоо, “Цүнхэг Увс” клуб хамтран зохион байгуулж байна.
Тэмцээн нь волейболын спортыг хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, багийн хамтын ажиллагааг сайжруулах, нөхөрсөг уур амьсгалыг бэхжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээнд оролцож буй нийт баг, тамирчдад спортын өндөр амжилт хүсье. 

Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.