Мэдээ

ТАЙЛБАР, МЭДЭЭЛЭЛ

 ТАЙЛБАР, МЭДЭЭЛЭЛ
Мэдээ

Сүүлийн өдрүүдэд зохион байгуулагдах спортын арга хэмжээнүүдийн хугацаа, төрөлтэй холбоотойгоор иргэдийн дунд ойлголтын зөрүү үүсэж, тэмцээн, марафонуудыг хооронд нь андуурах тохиолдол гарч байна.
Иймд дараах мэдээллийг хүргэж байна.
📌 1. ХӨНГӨН АТЛЕТИКИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
📅 2026 оны 05 дугаар сарын 30–31-ний өдөр
Энэхүү тэмцээн нь аймгийн аварга шалгаруулах албан ёсны спортын тэмцээн бөгөөд нас, ангиллын дагуу тамирчид оролцож хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө.
👥 НАСНЫ АНГИЛАЛ: 13–17 нас
📍 Тэмцээн:
2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт
Аймгийн Цэнгэлдэх хүрээлэнд болно.
📝 Мандат олголт:
2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр
Биеийн тамир, спортын газарт.
☎️ Лавлах утас: 95970422 – Ж.Мягмарсүрэн
━━━━━━━━━━━━━━
📌 2. ХҮҮХДИЙН МАРАФОН
“ХҮҮХЭД БҮР ЯЛАГЧ – ХҮҮХЭД БҮР ХАМГААЛАГЧ 2026”
📅 2026 оны 06 дугаар сарын 01
Хүүхэд багачуудын биеийн тамир, спортоор хичээллэх идэвхийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэвшлийг дэмжих зорилготой арга хэмжээ.
👥 НАСНЫ АНГИЛАЛ: 6–17 нас
💰 БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ: ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
🏅 “ОРОЛЦОГЧ БҮР ЯЛАГЧ” зарчмаар зохион байгуулагдах тул байр эзлүүлэхгүй. Бүх оролцогчдод Батламж, дурсгалын зүйл гардуулна.
📍 2026 оны 06 сарын 01-ний өдрийн 09:00 цагт
Маршал Ю.Цэдэнбалын талбайд болно.
📝 Бүртгэл: Доорх линкээр бүртгүүлнэ. https://docs.google.com/.../1FAIpQLSecQPj14Jfyvn.../viewform
━━━━━━━━━━━━━━
📌 3. НАСАНД ХҮРЭГЧДИЙН МАРАФОН
📅 2026 оны 06 дугаар сарын 13
Иргэдийн нийтийн биеийн тамир, гүйлтийн спортыг хөгжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой тусдаа арга хэмжээ болно.
👥 НАСНЫ АНГИЛАЛ: 15 ба түүнээс дээш нас
💰 БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ: 20,000₮
📍 2026 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагт
Аймгийн Цэнгэлдэх хүрээлэнгийн урд талбайд болно.
📝 Бүртгэл: Доорх линкээр бүртгүүлнэ.
━━━━━━━━━━━━━━
❗АНХААРУУЛГА
Дээрх 3 арга хэмжээ нь өөр өөр зорилго, насны ангилал, бүртгэл, хугацаатай бөгөөд тус тусдаа зохион байгуулагдах болохыг нийт иргэд, тамирчид, оролцогчдод мэдээлж байна.
Албан ёсны мэдээллийг зөвхөн зохион байгуулагч байгууллагын мэдээллийн сувгаас авч, үнэн зөв мэдээлэлд тулгуурлан оролцохыг хүсье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.