Мэдээ

“ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТАНЫ ТӨЛӨӨ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

“ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТАНЫ ТӨЛӨӨ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
Мэдээ

Увс аймагт эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний ил тод байдлыг хангах, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТАНЫ ТӨЛӨӨ” нээлттэй хаалганы өдөрлөгийг аймгийн "СПОРТЫН ОРДОН"-д зохион байгуулж байна.
Өдөрлөгийн хүрээнд иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй хүргэж байна.
Үүнд дараах байгууллагууд оролцож байна:
✅ Эрүүл мэндийн газар
✅ Эрүүл мэндийн даатгалын хэлтэс
✅ Зооноз өвчин судлалын төв
✅ Нэгдсэн эмнэлэг
✅ Өрхийн эрүүл мэндийн төвүүд
✅ Хилийн цэргийн 0245 дугаар ангийн эмнэлэг
✅ Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд (ортой, оргүй клиникүүд)
✅ Увс Эм холбоо
Өдөрлөг өнөөдрийн 14:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Иргэд та бүхнийг хүрэлцэн ирж, эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдан, мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагуудаас зөвлөгөө, мэдээлэл авахыг урьж байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.