Мэдээ

⚽️ЕБ-ЫН 3 ДУГААР СУРГУУЛЬ “CLASS CHAMPIONS 2026” ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО

⚽️ЕБ-ЫН 3 ДУГААР СУРГУУЛЬ “CLASS CHAMPIONS 2026” ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО
Мэдээ

Увс аймгийн аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаярын санаачлан хэрэгжүүлсэн “CLASS CHAMPIONS 2026” хөл бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, анги хамт олны дунд АНХ УДААГАА амжилттай зохион байгуулагдлаа.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээнд 100 гаруй багийн 1300 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээний шагналыг Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат, Улаангом сумын Засаг дарга Ц.Гантөмөр, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Бадарч болон бусад албаны төлөөлөл гардуулан өглөө.
Энэхүү үйл ажиллагааны төсөв санхүүг шийдвэрлэж өгсөн Засаг дарга Э.Насанбат танд гүнээ талархал илэрхийлье .
Тэмцээнийг Ж.Алдраа тэргүүтэй Увс аймгийн Хөлбөмбөгийн холбоо, Увс аймгийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгууллаа.
🏆Энэхүү тэмцээний шилжин явах цомын эзнээр Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль тодорч, бахдам амжилтын эзэд боллоо
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.