Увс аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Б.Бүрнээхүү багштай 2006 оны төгсөгчид төгсөлтийн 20 жилийн ойгоо тохиолдуулан өсвөр үеийн үндэсний бөхийн барилдааныг 13-14, 15-16, 17-18 насны ангиллаар амжилттай зохион байгууллаа.
Барилдааны нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга, аймгийн арслан Б.Бадарч, Аймгийн бөхийн холбооны тэргүүн, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн заан Г.Батбаяр болон Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн удирдлагууд оролцож, тамирчдад баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.
Тус барилдаанд сумууд, аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд болон бөхийн дугуйлангийн өсвөрийн бөхчүүд өргөнөөр оролцож, уран мэх, хурд хүчээ сорин барилдлаа.
17-18 насны ангилалд: Түрүү – О.Мөнхбаатар /5-р сургууль/ Үзүүр – Н.Сумъяабазар /2-р сургууль/ Шөвгийн дөрөвт – М.Жаргалсайхан /1-р сургууль/ М.Ганболд /1-р сургууль/
15-16 насны ангилалд: Түрүү – Д.Гүррагчаа /Тариалан/ Үзүүр – Б.Мөнхбат /1-р сургууль/ Шөвгийн дөрөвт – Б.Цэцэнцэнгэл /1-р сургууль/ Б.Гэрэлт-Од /Өсвөр хүчтэн/
13-14 насны ангилалд: Түрүү – Г.Баттогтох /2-р сургууль/ Үзүүр – С.Тогтохбаяр /Өлгий/ Шөвгийн дөрөвт – М.Мөнхсайхан /1-р сургууль/ Б.Батбаяр /1-р сургууль
Өсвөр үеийнхний дунд үндэсний бөхийн спортыг түгээн дэлгэрүүлэх, өв соёлоо өвлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан зохион байгуулагчид болон оролцсон нийт бөхчүүдэд талархал илэрхийлье..
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.