Мэдээ

ЗАРЛАЛ / УРИЛГА

ЗАРЛАЛ / УРИЛГА
Мэдээ

Увс аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн БТА, Хөдөлмөрийн хүндэт медальт, волейболын спортын дэд мастер Б.Бүрнээхүү багштай 2006 оны төгсөгчид төгсөлтийн 20 жилийн ойгоо тохиолдуулан Увс нутгийн бөхчүүдийн залгамж халааг бэлтгэх, үндэсний бөхийн өв соёл, ёс жудгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор өсвөр үеийн үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах гэж байна.
📅 Хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 22
📍 Байршил: Аймгийн Бөхийн Өргөө
👦 Оролцогчид: Өсвөр үеийн бөхчүүд
Энэхүү барилдаан нь хүүхэд, залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, үндэсний өв уламжлалаа өвлүүлэн үлдээх, ирээдүйн хүчит бөхчүүдийг дэмжин урамшуулах ач холбогдолтой юм.
Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, өсвөрийн бөхчүүдээ дэмжин оролцохыг уриалж байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.