Мэдээ

ТУСГАЙ ОЛИМПИЙН БАРУУН БҮСИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ УВС АЙМГИЙН БАГ ЗАМДАА ГАРЛАА.

ТУСГАЙ ОЛИМПИЙН БАРУУН БҮСИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ УВС АЙМГИЙН БАГ ЗАМДАА ГАРЛАА.
Мэдээ

♿🏅 Монголын Тусгай Олимпын Хорооноос зохион байгуулж буй “БОЛОМЖИЙГ БҮГДЭД” хүртээмжтэй, тэгш оролцоог дэмжих төсөл, хөтөлбөрийн хүрээнд Баруун бүсийн зөвлөгөөн, сургалт, спортын тэмцээн уралдаан 2026 оны 05 дугаар сарын 22–23-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдана.
Тус арга хэмжээнд оролцох Увс аймгийн баг өнөөдөр Ховд аймгийн зүг хөдөллөө. Багийн бүрэлдэхүүнд 18 тамирчин, багш, дасгалжуулагч, эцэг эх, асран хамгаалагчид багтсан нийт 32 хүн оролцож байна.
Төслийн хүрээнд оюуны хөгжлийн онцлогтой тамирчдыг хамруулсан Боччи, заалны хоккей, бадминтон гэсэн спортын 3 төрлөөр тэмцээн зохион байгуулагдах юм.
👏🏆 Тэмцээнд оролцож буй нийт баг, тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье!
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.