Мэдээ

Чөлөөт бөхийн ОУХМ Батхуягийн МӨНХ-ЭРДЭНЭ

Чөлөөт бөхийн ОУХМ Батхуягийн МӨНХ-ЭРДЭНЭ
Мэдээ
🥰🥇🤼 Бага Дэлхийн аварга гэгдэх Иван Ярыгины нэрэмжит “АЛТАН ГРАН ПРИ-2026” тэмцээний аварга, 2026 оны Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт, Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын Үндэсний шигшээ баг болон “Төгс дэвжээ”-ний тамирчин, чөлөөт бөхийн ОУХМ Батхуягийн МӨНХ-ЭРДЭНЭ нь 2 хоногийн өмнө төрөлх нутаг Увс аймагтаа хүрэлцэн ирсэн билээ.
Өнөөдөр Биеийн тамир, спортын газрын дарга Б.Бадарч түүнийг өрөөндөө хүлээн авч уулзан, байгууллагын болон хувийн зүгээс хүндэтгэл үзүүллээ. Мөн цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.
🇲🇳👏 Эх орон, нутаг усныхаа нэрийг улс, олон улсын тавцанд өндөрт өргөж яваа тамирчиндаа спортын өндөр амжилт хүсье!
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.