Тус арга хэмжээнд Тариалан сумын залуусын баг, Засаг дарга З.Тэгшжаргал, Аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгч, Цаст Хархираа уулын холбооны тэргүүлэгч С.Цолмон болон Улаангом сумын ахмад, дунд, залуу үеийн төлөөллүүд оролцож, байгалийн сайхныг мэдэрсэн дурсамж дүүрэн нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Оролцогч бүр өөрийгөө сорьж, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, тэвчээрийн төлөө цаг зав, ажил төрлөө зохицуулан эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор энэхүү арга хэмжээнд нэгдсэн нь онцлог байв.

Арга хэмжээний хамгийн ахмад оролцогчоор 66 настай Х.Отгонбаяр, хамгийн залуу оролцогчоор Мөнхнаран, Лхагвасүрэн нар оролцлоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.