2018 онд өсвөр үеийн Улсын аварга болж, анхны багш БУЯНТ тэргүүтэй Увсын багш нарынхаа зөвлөснөөр аав, ээжийгээ дагуулан ТӨГС дэмжээний багшид шавилан очиж байсан жижигхэн биетэй ч том мөрөөдөлтэй хүү бол Батхуягийн МӨНХ-ЭРДЭНЭ байлаа.
Өнөөдөр тэрээр идэрхэн насныхаа торгон ирэн дээр ирж, ирээдүйн их амжилтын эзэн болохыг Монголын бөх сонирхогчид хэдийнээ хүлээн зөвшөөрч, дээлний захыг нь мушгидаг болжээ.
Төлөв даруухан, хөдөлмөрч Б.Мөнх-Эрдэнэ:
Чөлөөт бөхийн 57 кг-ийн жинд 3 жил дараалан Улсын аварга 
2 жил дараалан Азийн аваргын медальт
Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнд шуугиан тарьж, дэлхийн аваргыг илүүрхэн финалд шалгарсан
1999 оноос хойш Монгол Улсад авчирсан 3 дахь түрүүгийн эзэн болсон бахархалт тамирчин юм.
Өдрөөс өдөрт мөрөөдлөө хөглөж, зорилгоо зүлгэн, их хөдөлмөрөөрөө улам өндөр амжилтын эзэн болох болтугай.
Эх орон, элгэн садан, Увс нутгийнхан чинь үргэлж уухайлан дэмжих болно. 


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.