Монголын Волейболын холбоо болон Голомт банк хамтран анх удаа зохион байгуулсан “SocialPay Junior League” тэмцээнд Увс аймгийн өсвөр үеийн хөвгүүдийн шигшээ баг Э.Тэмүүжин дасгалжуулагчийн удирдлага дор амжилттай оролцож, 4-р байр эзэлсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.
02-р сарын 28-нд болсон тэмцээний 1-р шатанд аймагтаа түрүүлж, бүсийн шатанд оролцох эрхээ авсан тус баг 03-р сард Ховд хотод болсон Баруун бүсийн аваргын төлөөх 2-р шатанд амжилттай оролцон финалд шалгарч, улсын шилдэг 12 багийн нэг болсон юм.
Ийнхүү Баруун бүсээ төлөөлөн 05-р сарын 01–07-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Буянт-Ухаа спорт цогцолборт болсон улсын аваргын 3-р шатанд өрсөлдөж, хүчтэй багуудтай эн тэнцүү өрсөлдөн ШИЛДЭГ 4 багийн нэгээр шалгарлаа. 

Тоглолт бүрд хүсэл тэмүүлэл, эрч хүч, багийн нэгдлийг гайхалтай харуулсан та бүхнээр үнэхээр бахархаж байна. Энэ амжилт бол зөвхөн эхлэл бөгөөд ирэх жилүүдэд илүү өндөр амжилт та бүхнийг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. 
Волейболын спортоор хичээллэдэг олон олон хүүхэд, залууст үлгэр дуурайл болж буй нийт тамирчид, дасгалжуулагч, дэмжигчдэд халуун баяр хүргэе. 
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.