Мэдээ

ДАСГАЛЖУУЛАГЧ ХАЯАШИБЭ МАСАШИ УВС АЙМГИЙН ЕБС-ИЙН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ НАРТ СУРГАЛТ ХИЙЛЭЭ ⚽

ДАСГАЛЖУУЛАГЧ ХАЯАШИБЭ МАСАШИ УВС АЙМГИЙН ЕБС-ИЙН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ НАРТ СУРГАЛТ ХИЙЛЭЭ ⚽
Мэдээ

Япон Улсын JICA байгууллагын шугамаар Увс аймагт ажиллаж буй хөлбөмбөгийн дасгалжуулагч Хаяашибэ Масаши өнөөдөр Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нарт зориулсан сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Япон улсын спортын бэлтгэл сургуулилтын тогтолцоо, дасгалжуулалтын арга зүй, сахилга хариуцлага, багийн ажиллагаа, сурагчдыг спортоор дамжуулан хөгжүүлэх арга барилын талаар мэдлэг мэдээлэл өгч, туршлага хуваалцав.
Энэхүү сургалт нь биеийн тамирын багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ олон улсын сайн туршлагыг орон нутагт нэвтрүүлэхэд өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо. ⚽👏
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.