Мэдээ

ИДЭРЧҮҮДИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА🏐✨

ИДЭРЧҮҮДИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА🏐✨
Мэдээ
Увс аймгийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Идэрчүүдийн аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээн” гурван өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Тэмцээний хаалтын болон шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Бадарч, Нэгдүгээр сургуулийн захирал Г.Цэрэндулам, Аймгийн Волейболын холбооны тэргүүн Д.Батсайхан нар оролцож, нийт тамирчид, дасгалжуулагчдад баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж, шилдэг баг, тамирчдад шагнал гардууллаа.
Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 27 багийн 300 орчим тамирчин оролцож, хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
🤝 Зохион байгуулагчид:
Аймгийн Биеийн тамир, спортын газар
Аймгийн Волейболын холбоо
Цогцолбор Нэгдүгээр сургууль
👏 Залуу тамирчдадаа цаашдын спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе!
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.