Мэдээ

ДААМЫН СПОРТЫН АЗИ ТИВИЙН АШТ–2026🏆👑

 ДААМЫН СПОРТЫН АЗИ ТИВИЙН АШТ–2026🏆👑
Мэдээ

Uzbekistan улсын Tashkent хотноо 2026.04.16–04.26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах даамын тэмцээнд 13 орны 328 тамирчин ур чадвараа сорин өрсөлдлөө.
🇲🇳 Увс аймгаас 8 тамирчин багшийн хамт эх орноо төлөөлөн амжилттай оролцож, 1 алт 🥇, 6 мөнгө 🥈, 1 хүрэл 🥉 нийт 8 медаль хүртсэн бахархам амжилтыг үзүүллээ.
✨ Амжилт гаргасан тамирчид:
🥈 Батбаярын Маргад-Эрдэнэ
▪️ 11–13 нас
▪️ 64 буудалт даамын рапид төрөл — Мөнгөн медаль
🥈 Ууганбаатарын Ариунболд
▪️ 14–16 нас
▪️ 64 буудалт даамын рапид төрөл — Мөнгөн медаль
🥇🥈🥈 Цэдэвсүрэнгийн Шинэбаян
▪️ 14–16 нас
▪️ 100 буудалт даамын блиц — Алтан медаль
▪️ 100 буудалт даамын рапид — Мөнгөн медаль
▪️ 64 буудалт даамын үндсэн төрөл — Мөнгөн медаль
🥈🥈🥉 Батмөнхийн Сансармаа
▪️ 14–16 нас
▪️ 100 буудалт даамын үндсэн төрөл — Мөнгөн медаль
▪️ 64 буудалт даамын рапид — Мөнгөн медаль
▪️ 64 буудалт даамын үндсэн төрөл — Хүрэл медаль
👏 Тамирчид, дасгалжуулагч, ар гэрийнхэн та бүхэндээ халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт хүсье! 🇲🇳❤️
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.