Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн шигшээ багт гадаад дасгалжуулагчийг урьж, сургалт дасгалжуулалтын ажил зохион байгуулахаар тусгагдсан.
Төлөвлөгөөний хүрээнд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор Япон Улсын JICA (Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага)-ын шугамаар мэргэжлийн хөлбөмбөгийн дасгалжуулагчийг урьж ажиллуулж байна.
Тус дасгалжуулагч нь аймгийн өсвөр, залуу тамирчдад орчин үеийн арга зүй, техник, тактикийн сургалт явуулж, дасгалжуулагч багш нарт туршлага хуваалцах, чадавхжуулах үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь орон нутгийн хөлбөмбөгийн хөгжлийг шинэ шатанд гаргах, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, олон улсын жишигт нийцсэн бэлтгэл сургуулилтын орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Өнөөдөр зочин дасгалжуулагч Хаяашибэ Масаши болон Аймгийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн, дасгалжуулагч нарыг Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Бадарч өрөөндөө хүлээн авч уулзан, хамтын ажиллагаа болон цаашдын хөгжлийн талаар санал солилцлоо.
Цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлж, тогтвортой хөгжүүлэхэд анхаарч ажиллах болно.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.