Мэдээ

🏹 ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО 🇲🇳

🏹 ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО 🇲🇳
Мэдээ

2026 оны Увс аймгийн аварга шалгаруулах Үндэсний шагайн харвааны тэмцээн аймгийн "СПОРТЫН ОРДОН"-д амжилттай эхэлж, нээлтийн ажиллагаа өнөөдөр 12:00 цагт боллоо.
Энэ удаагийн тэмцээнд Увс, Ховд, Завхан аймгаас хүрэлцэн ирсэн насанд хүрэгчдийн 14 баг, өсвөрийн 10 баг, нийт 210 орчим харваач оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.
🏹 Монгол үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, шагайн харвааны спортыг хөгжүүлэх, залуу үед өвлүүлэн үлдээхэд энэхүү тэмцээн онцгой ач холбогдолтой билээ.
👏 Оролцогч баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэж, онч мэргэн харваж, сайхан өрсөлдөөн үзүүлэхийг хүсэн ерөөе!
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.