
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигаар Монгол Улсын хүн амыг орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зөв дадал заншилд сургах, аливаа саад бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг төлөвшүүлэх зорилгоор “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг жил бүрийн дөрөвдүгээр сард орон даяар зохион байгуулдаг уламжлалтай.

2026 оны 4 дүгээр сарын 15,16-ны өдөр дараах байгууллагууд тус сорилд хамрагдан бялдаржилтын сорилоо өгч хамтран ажиллалаа. Үүнд:

Увс аймгийн ОБГ

Увс аймгийн ЗДТГ

Увс аймгийн Нэгдсэн Эмнэлэг

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар
Тус арга хэмжээнд идэвхтэй оролцож, хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.

Зөв зохистой хооллож, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлцгээе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.