Мэдээ

🥈🥈🥈 Б.МӨНХ-ЭРДЭНЭ 57 КГ-ЫН ЖИНД АЗИЙН АШТ-ИЙ МӨНГӨН МЕДАЛЬТАН БОЛЛОО 🇲🇳

🥈🥈🥈 Б.МӨНХ-ЭРДЭНЭ 57 КГ-ЫН ЖИНД АЗИЙН АШТ-ИЙ МӨНГӨН МЕДАЛЬТАН БОЛЛОО 🇲🇳
Мэдээ

“Бишкек-2026 бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Увс аймгийн Тэс сумын харьяат, ОУХМ Батхуягийн Мөнх-Эрдэнэ хүч сорин мөнгөн медаль хүртлээ.
Тэрээр шигшээ барилдаанд Милад Вализадетэй өрсөлдөж, онооны зөрүүг ойртуулан хүчтэй барилдаан үзүүлж байсан боловч бэртэл авч, харамсалтайгаар ялагдал хүлээлээ.
Б.Мөнх-Эрдэнийн хувьд өмнөх жилийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаа амжилтаа ахиулан мөнгөн медальтан болж, Азийн аваргаас хоёр дахь медалиа хүртэж байна.
Эх орныхоо далбааг Бишкекийн тэнгэрт мандуулж, Азийн аваргаас хоёр дахь медалиа гардсан Б. Мөнх-эрдэнэдээ халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье! 👏🇲🇳🔥
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.