Мэдээ

ЗУНЫ ЦОМ -2020" волейболын тэмцээн

 ЗУНЫ ЦОМ -2020" волейболын тэмцээн
Мэдээ
Увс аймгийн БТСГ, Волейболын холбооноос 2 дахь жилдээ “ЗУНЫ ЦОМ-2020” тэмцээн энэ сарын 8-9 өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээнд Эрэгтэй 11 баг , эмэгтэй 8 нийт 19 багийн 150 гаруй волейболчид оролцлоо.
Эрэгтэй төрөлд :
Алтан медаль : Б.Цогт-Очир дасгалжуулагчтай П.Ганбат ахлагчтай Өмнөговь сумын “Намир” баг
Мөнгөн медаль : Спортын мастер Я.Бат-Орших ахлагчтай ББЭХС-ны“Увс нуур” клубын баг
Хүрэл медаль : Б.Ган-Зориг дасгалжуулагчтай Б.Бат-Оргил ахлагчтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг
Эмэгтэй төрөлд :
Алтан медаль : /Спортын мастер/Б.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай А.Шижирмаа ахлагчтай Аймгийн волейболын холбооны баг
Мөнгөн медаль: /Спортын мастер/ Я.Бат-Орших дасгалжуулагчтай Б.Нинжсүрэн ахлагчтай ББЭХС-ны “Увс нуур” клубын баг
Хүрэл медаль : ахлагчтай Баруунтуруун сум, ОБГ-ын хоёрдугаар баг тус тус шалгарлаа. Мөн тэмцээний шилдгүүдийг шагнаж, урамшуулав.
Шилдэг довтлогч Намир баг П.Ганбат /эрэгтэй/, Волейболын холбоо Б.Тамир /эмэгтэй/
Шилдэг холбогч ББЭХС-ны Увс нуур баг Б.Эрдэнэ-Очир /эрэгтэй /, Баруунтуруун сум ОБГ-ын хоёрдугаар баг А.Ариунзаяа /эмэгтэй/
Шилдэг хамгаалагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Д.Раднааранцас /эрэгтэй/, ББЭХС-ны Увс нуур баг Б.Биндэрьяа /эмэгтэй/
Шилдгийн шилдэг тамирчин ББЭХС-ны Увс нуур баг Я. Бат-Орших /эрэгтэй/, Волейболын холбоо Т.Одонцэцэг /эмэгтэй/ нар шалгарлаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.